Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Японд эх орноо сурталчиллаа

Тун удахгүй Японд тоглох “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид 2025 оны 9-р сарын 25-28-нд тус улсын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ болох Японы аялал жуулчлалын экспо (ЈАТА)-д оролцож, Монгол Улсаа сурталчиллаа. Японы Аичи мужийн Нагоя хотын Aichi Sky Expo олон улсын үзэсгэлэнгийн төвд болсон энэ удаагийн экспод дэлхийн 130 орон, бүс нутгаас болон Японы 47 муж аймгаас нийт 1,310 гаруй компани, байгууллага оролцож, 150 мянга орчим хүн хүрэлцэн иржээ. Энэхүү экспо нь дэлхийн аялал жуулчлалын салбарын гол арга хэмжээ бөгөөд 100 гаруй улс орон, бүс нутгаас аялал жуулчлалын байгууллагууд, авиакомпани, зочид буудлын төлөөлөл оролцож, 1,200 гаруй павильон байрласан байна.
Экспогийн үеэр “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид Монголын соёл, урлаг, хувцас чимэглэл, бүжгийн гайхамшигт өвийг орон орны зочдод танилцуулж, Монгол орноо сурталчлан танилцууллаа. Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байна. Зах зээлийн зарчмаар Япон Улсад тоглох хувийн хэвшлийн “Монгол хаан” жүжгийн уран бүтээлчид ийнхүү Японы аялал жуулчлалын хамгийн том арга хэмжээнд эх орноо сурталчиллаа. Лондон, Сингапурт нийт 70 орчим мянган үзэгчдэд хүрсэн “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтынхоо хүрээнд анх удаа Японы зах зээлд тоглож байгаа бөгөөд жүжгийн тасалбарын борлуулалт маш өндөр хувьтай байна. Тус жүжиг аравдугаар сарын 10-26-ны өдрүүдэд Токио, Нагоя хотуудад тоглох болно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...