БНАСАУ: Бид цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө хэзээ ч татгалзахгүй

БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө хэзээ ч татгалзахгүй гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ким Сон Гён даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейд мэдэгдлээ. 
Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг шаардах  нь тус улсын тусгаар тогтнол, оршин тогтнох эрхийг үгүй хийхээр шаардаж байгаатай адил”  гэж  үзэж буйгаа тэрээр тайлбарлав.
“Бид хэзээ ч манай улсын хууль, үндэсний бодлого, бүрэн эрхт эрх мэдэл, оршин тогтнох эрх болсон цөмийн зэвсгээс татгалзахгүй. Ямар ч тохиолдолд бид энэ байр сууринаасаа хэзээ ч ухрахгүй” гэж хэлсэн байна.
 2018 онд тус улсын Гадаад хэргийн сайд Нью-Йоркт очсоноос хойш БНАСАУ анх удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд дэлхийн удирдагчдын уулзалтад үг хэлэхээр Пхеньянаас албан тушаалтнаа илгээсэн тохиолдол нь  энэ юм.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...