Селена, Бэнни нар 3 хоног үргэлжилсэн хурим хийлээ

Селена Гомез, Бэнни Бланко нар 2025 оны 9 сарын 27-нд  Калифорни мужийн Santa Barbara-д албан ёсоор гэрлэжээ.

Селена хуримандаа “Ralph Lauren” загварын цагаан даашинз өмссөн бол, Бэнни ч мөн “Ralph Lauren” костюмтай байв.

Тэд хуримын цагаа яг хаана, хэдийд болохыг олон нийтээс нууцалсан байна. Гэрлэх ёслол гурван өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр “Хүндэтгэлийн зоог”, дараагийн өдөр гэрлэх ёслол, 3 дахь өдөр нь хөнгөн үдийн зоог болон бусад арга хэмжээ болжээ. Ёслолд Taylor Swift, Steve Martin, Ed Sheeran зэрэг алдартай хүмүүс оролцсон байна.

Хосын Jacob & Co брэндийн 18 каратын алтан хуримын бөгж дотор талдаа “9.27.25” (тэдний хуримын огноо) гэсэн сийлбэртэй, багадаа л $200,000 орчим буюу түүнээс дээш үнэтэй гэнэ.

Мөн бөгжний дотор хэсэгт Селенагийн ээлтэй чулуу болох 0.03 каратын бадмаараг, Бэннигийн ээлтэй чулуу болох 0.03 карат номин чулууг шигтгэжээ. “Jacob & Co” компанийн гүйцэтгэх захирал Бенжамин Арабов “Үнэт эдлэл нь өөрийн түүхийг өгүүлдэг бөгөөд эдгээр захиалгат бүтээлүүдээр бид Бенни, Селена хоёрын хайрыг иэлрхийлэхийг хүссэн. Чулууны сонголт хүртэлх бүх нарийн ширийн зүйл нь тэдний хайрын аяллыг хүндэтгэж, мөнхөд хадгалагдах өвийг бий болгох зорилготой байсан. Бид энэ аяллын нэг хэсэг болсондоо бахархаж байна.” гэжээ. 

Хуримынхаа дараа Бэнни “Би бодит амьдрал дээр Диснэйн гүнжтэй гэрлэлээ” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн бол Селена “Би чамд маш их хайртай” гэжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...