Самарт яваад сураггүй болсон эмэгтэйг олоогүй байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд самарт яваад алга болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 8 дахь хоногтоо үргэлжилж байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн “Дуургын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09.21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлдсэн байдаг.

Улмаар хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй алга болсон байсан юм. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Хилийн цэргийн 0257-р анги, аймгийн Цагдаагийн газар, Тосонцэнгэл, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан иргэн Э /46 настай эмэгтэй/-ыг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...