БНСУ-ын экс ерөнхийлөгч Юн шүүхэд өөрийгөө гэм буруугүй гэв

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сук Ёол өнөөдөр хоёр дахь шатны шүүх хуралдаа оролцлоо. Тэрээр энэ үеэр өөрт нь оноож буй онц байдал зарласан  холбоотой бүхий л гэм бурууг няцааж, өөрийгөө гэм буруугүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Долдугаар сард  хоригдсоноосоо хойш анх удаа олон нийтийн өмнө гарч ирсэн
Юн Сук Ёол Сөүлийн төв дүүргийн шүүхийн танхимд хөх өнгийн хослолтой, нэлээд турсан  байдалтай, “3617” гэсэн хоригдлын дугаарыг энгэртээ зүүж орж ирсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард онц байдал тогтоох оролдлого нь бүтэлгүйтсэний улмаас бослого дэгдээсэн хэргээр шүүгдэж байгаа Юныг Засгийн газрын гишүүдийн эрхийг зөрчсөн, цэргийн дэглэмийн зарлигийг хянан хэлэлцсэн,  баривчлахад саад учруулсан гэх үндэслэлээр нэмж шүүж байгаа юм. Мөн утасны дуудлагын бүртгэлийг устгах тушаал өгсөн, худал мэдүүлэг тараасан хэргээр буруутгаж байгаа аж. Шүүх хурлын үеэр Юны өмгөөлөгч нар буруутгаж буй үндэслэлүүдийг нэг нэгээр нь няцааж, Ерөнхийлөгч асан зайлшгүй яаралтай шалтгаанаар онц байдал зарласан ч  Үндэсний Ассемблей түүнийг хүчингүй болгох санал гарсан даруйд цуцалсан гэжээ. 
Тусгай өмгөөлөгч Чо Юн Сук болон түүний багийнхан ерөнхийлөгч асныг хуульд үндэслэхээсээ илүү улс төрийн зорилготой буруутгасан гэж үзэж буйгаа энэ үеэр мэдэгдсэн байна.

Мөн экс ерөнхийлөгчийг батлан даалтад гарах хүсэлтийг гаргажээ.

Шүүх хурлыг олон нийтэд шууд дамжуулахыг зөвшөөрсөн хэдий ч, шүүх протокол, хувийн мэдээллийг хамгаалах үүднээс хурлыг хэсэгчлэн нээлттэй явуулсан байна. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...