Сон Жун Ки: Энэ үе бол амьдралын минь хамгийн аз жаргалтай үе

Жүжигчин Сон Жун Ки амьдралынхаа хамгийн аз жаргалтай үе дээрээ яваа гэнэ. Тэрээр  хүний эр нөхөр, хүүхдийн аав болсон нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе гэж саяххан жүжигчин Чун Вүү Хитэй хамт  YouTube сувагт  контентод оролцох үеэрээ хэлсэн  байна. “Би залуу насыг л хамгийн  аз жаргалтай үе гэж  боддог байсан.  Гэхдээ миний хувьд миний одоогийн энэ үе  бол миний амьдралын хамгийн аз жаргалтай үе” гэжээ. 
Сон Жун Ки 2023 онд Британийн жүжигчин асан Кэти Луиза Сондерстой гэрлэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард охинтой,сая зургадугаар сард хүүтэй болсон юм.  
Аав болсноос хойш тэрээр гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ, гэр бүлийн үнэ цэн ямар гоё гэдгийг байнга илэрхийлж байгаа юм.
“Гэр бүлтэй болсон нь надад үүрэг хариуцлагын мэдрэмж, өөрийгөө удирдах дотоод хүчийг өгсөн”. Надад халамжлах хүн байгаа гэдгийг мэдрэх нь миний сэтгэлийг хөдөлгөж, амьдралд илүү их урам зориг өгдөг. Одоо би амьдралынхаа жижигхэн зүйлд хүртэл талархаж байна” гэж Сон Жун Ки хэлсэн байна. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...