БНХАУ-ын шилдэг 17 баримтат киног UBS TV-ээр толилуулна

Монгол, Хятад Улсын соёлын солилцооны өдрүүдийн хүрээнд “Дуран хараан дахь дундад орон” кино телевизийн бүтээл солилцох арга хэмжээ өнөөдөр боллоо. Мөн энэ үеэр “Аз жаргалын хотхон 5” олон ангит киноны нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.

Дээрх үйл ажиллагаа нь хоёр орны ар иргэдийн ойлголцол эв найрамдалыг гүнзгийрүүлэх зорилготой бөгөөд БНХАУ-ын шилдэг 17 баримтат киног Монгол орчуулгатайгаар  UBS телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм байна.

  Харин “Аз жаргалын хотхон” цуврал кино нь монгол үзэгчдэд аль хэдийнээ танил болсон уран  бүтээл  бөгөөд амьдралд ойр үйл явдал, бодит дүрүүдээрээ олны таашаалд нийцсэн цуврал кино юм. Энэхүү киноны тавдугаар бүлгийг Монгол хэлнээ хөрвүүлэн Боловсрол телевиз, UBS телевизээр үзэгчдийн хүртээл болгох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...