Эхнэрээ 23 хутгалж хөнөөсөн этгээдэд бүх насаар хорих оноолоо

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр  хөнөөсөн ноцтой хэргийн шүүх хурал өнөөдөр 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн.

Гэмт хэрэгт холбогдогчид бага насны хүүхдүүдтэй учраас тус хэргийг хаалттай хэлэлцэх саналыг өмгөөлөгч нар гаргасан ч шүүх хүлээж авалгүй нээлттэй үргэлжилж байна

Шүүх хуралдааны үеэр талийгаач бүсгүйн том хүү Д-н захиаг уншсан бөгөөд хүү захиандаа аавыгаа хүлээцгүй, догшин ширүүн авиртай гэж тодорхойлжээ. Мөн ээжийг нь хий хоосон байнга харддаг, өөрийг нь зодож ширээ мөргүүлж байсан гэж бичсэн байв. Хүү ээжийгээ алдсаны дараа амиа хорлохыг завдсан ба сэтгэл зүйн гэмтлийн 4 дүгээр зэрэгтэй гэж оношлогджээ. Хүүг 12 удаагийн сэтгэл заслын эмчилгээнд явуулах хэрэгтэй гэсэн эмчийн онош гарсан ба одоогоор роёр удаагийн эмчилгээнд яваад байгаа ажээ.

Талийгаач бүсгүйн ээжийн захиаг мөн шүүх хурлын үеэр өмгөөлөгч уншсан. Захианд:  ” Гэр бүлийн хүчирхийлэлд байснаа охин нь нууж явсан ч сүүлийн 2 жилд бага сага хэлдэг болсон. Ажил дээр нь хааяа очиход нүүр нь хөхөрсөн, нууж будсан харагддаг ч өөрөө зүгээр гэдэг байсан. Хүүгээ төрүүлээд 2 сартай байхад нь зодож байсан ч шүүгдэгч Э гуйж байгаад аваад явсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа бас л зодуулаад хамгаалах байранд 7 хоносныг бид хэргийн дараа  мэдлээ. Тэр энэ олон жил охиныг минь зовоосон байна. Сүүлд тэд муудалцахад би гэрт нь очоод Э-д цохиулж унаж байсан. Э өөрөө гэр бүлээс гадуур харилцаатай байсныг охин хэлж байсан. Салах шалтгаан нь ч тэр байх

Охиноо эртхэн салгаагүйдээ хармсч байна. Энхбат аа чи, хайрлана гэж хөтлөад аваад гарчихаад даанч яав даа”  гэж бичжээ.

Хохирогчийн тал 126 сая төгрөгийг шүүгдэгч талаас нэхэмжилж байгаа бөгөөд хүүхдүүдийг асрамжлах эрхийг мөн авахыг хүсч байгаа юм байна. Одоогоор хүүхдүүд аавынхаа эгчийн асрамжид байгаа аж.

Шүүхээс шүүгдэгч Э-д бүх насаар нь гянданд хорих ял оноолоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...