“Утга зохиолын 7 хоног”-ыг зохион байгуулна

Бүх нийтийн эх хэл , уран зохиолын боловсролыг дээшлүүлэх, уран зохиолоор дамжуулан хүүхэд залууст үндэсний сэтгэлгээ, бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулах, үндэсний жүжгийн зохиолын өв санг баяжуулах, төв болон орон нутгийн театруудыг шинэ жүжгийн зохиолоор хангах, зохиолчдын оюуны хөдөлмөрийг бодитоор үнэлж, энэ чиглэлээр уран бүтээл туурвигчдыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, утга зохиолын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Улсын драмын эрдмийн театрын санаачлагаар “Утга зохиолын 7 хоног” аяныг зохион байгуулахаар болжээ.

Уг арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран 2025 оны 09 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах юм байна.

“Утга зохиолын 7 хоног” аяны хүрээнд долоо хоногийн турш өдөр бүр өөр өөр чиглэлийн онцлог бүхий үйл ажиллагаа, хөтөлбөрүүдийн дагуу зохион байгуулах ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Зэвсэгт хүчний бүх анги, салбарт эрсдэлийн хяналт шалгалт хийжээ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Эхнэр, нөхөр хоёрыг барьцаалж, 1.5 тэрбум төгрөг нэхжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн байр руугаа явж байсан...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...