Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ

Засгийн газрын бодлогыг төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авах, цахим хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ. D-GOV.mn цахим системд гаргасан иргэн, хуулийн этгээдийн саналыг 20.000-100.000 иргэн дэмжиж, цахимаар санал өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болох юм. D-GOV.mn  цахим системд иргэн хуулийн этгээдээс гаргасан саналыг 30-аас доошгүй хоног байршуулж, санал авна. Энэхүү цахим системийг ашиглан санал авснаар Засгийн газрын бодлого шийдвэрт олон нийтийн оролцоо бодитоор тусах боломж бүрдэнэ. D-GOV.mn-д өгсөн, журмын шаардлага хангасан иргэд, олон нийтийн саналын шийдвэрлэлтийн явцыг нээлттэй харуулна.

Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авдаг,  E-Mongolia систем төрийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг бүтэц. Харин D-GOV.mn цахим систем нь иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгахаараа ялгаатай. Тиймээс D-GOV.mnцахим систем олон нийтийн оролцоонд тулгуурлаж, төрийн үйлчилгээ, чанар, хүртээмж, бүтээмжийг дээшлүүлэх, инновац бий болгох талаар санал авах систем гэж ойлгож болно. “Иргэдийн санал, санаачилгын цахим системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг Засгийн газрын өнөөдрийн (2025.09.10) хуралдаанаар баталлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр үнэгүй автобус явуулна

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...