Home Нийгэм Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг гаргаж авчээ

Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг гаргаж авчээ

0
Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг гаргаж авчээ

Иргэн … энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт явж байхдаа халааснаасаа Самсунг маркийн гар утсаа хулгайд алдаж, удалгүй тухайн иргэний данснаас 10 сая төгрөгийг бусад руу шилжүүлсэн байна.
Иргэд та бүхэн таны хувийн мэдээллийг хадгалсан гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар хангах, гар утас болон бусад ухаалаг төхөөрөмж, интернэт банкандаа хялбар нууц үг оруулахаас татгалзан, сонор сэрэмжтэй байж, цахим гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here