Балба: Жагсагчид засгийн газрын ордон болон улстөрчдийн гэрийг шатаажээ

Непал буюб Балбад Genz үеийнхэн сошл медиаг хаасантай холбоотой жагсаал хийж энэ үеэр 19-22 хүн амиа алдаж, олон хүн шархадсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газраас сошл мэдиаг нээсэн ч жагсагчид руу гал нээж амийг нь хороосон явдал, мөн Непалын улстөрчдийн авилгалын хэрэг жагсагчдыг улам асааж жагсаал мягмар гарагт хяналтаас  гарлаа. Жагсагчид засгийн газрын байр, улс төрчдийн гэрийг шатааж, зарим удирдагчид халджээ. Улам ширүүссэн нөхцал байдлын улмаас   Ерөнхий сайд Хадга Прасад огцров. Гэвч Ерөнхий сайдын огцрох нь эагсагёдын уур хилэнг дарсангүй,  хэдэн арван мянган жагсагчид үдээс хойш гудамжинд жагсч , зам хааж, засгийн газрын ордон руу дайрчээ. Тус улсын арми нисдэг тэргээр зарим сайдыг аюулгүй газар хүргэсэн байна.

Эцэст нь Ерөнхийлөгч Рамчандра Паудел огцрох өргөдлөө өгөхөөр хүлээн зөвшөөрсөн ба , шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл огцорсон ерөнхий сайд асан Хадга Прасад түр засгийн газрыг удирдахаар томилжээ.

Ерөнхийлөгч Рамчандра Паудел жагсагчдад хандан энх тайвнаар асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээнд оролцохыг хүсч , нөхцөл байдлыг улам хурцатгах явдлыг зогсоохыг уриалав. 

Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгснийг сонсоод баяр хөөртэй залуус парламентын цогцолбор руу орж, шатаж буй барилгын  өмнө зургаа авахуулж,   гараа даллан, уриа лоозон хашгирсан байна. Тэд парламентын ордны хананд асар том улбар шар үсгээр “Бид яллаа” гэж бичжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...