Хичээл эхлэснээс хойш 8 сурагч гарцаар гарч байхдаа мөргүүлжээ

Хүүхдүүдийн хичээл сургуулийн цаг эхлэсэнтэй холбоотойгоор хүүхдүүд автомашины осолд өртсөн дуудлага цагдаагийн байгуудлагад олноор ирэх болжээ.

Тодруулбал хичээлийн шинэ жил эхлэснээс хойш 7-10 насны 10 хүүхэд явган хүний гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлсэн гэх дуудлага бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаагаар дээрх сурагчдын хоёр нь явган хүний гарцгүй хэсгээр зорчиж байсан нь тогтоогдсон байна.

Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашин цахилгаан дугуйтай мөргөлдсөнөөс цахилгаан дугуйгаар хичээлдээ хүргүүлж байсан 7 настай сурагч гэмтсэн харамсалтай осол гарчээ.

Иймд цагдаагийн байгууллагаас жолооч нарыг хөдөлгөөн оролцохдоо явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүд хүүхдүүддээ гарцаар гарахыг анхааруулах, гэр цэцэрлэг хооронд аюулгүй тээвэрлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...