Балбын GenZ үийнхэн 19 хүний амиар сошл мэдиа ашиглах эрхээ олж авчээ

Гурав хоногийн өмнө Балбын засгийн газар Балбын засгийн газарт бүртгүүлээгүй гэсэн шалтгаанаар Facebook, ‘X’ зэрэг олон нийтийн мэдээллийн 26 сайтыг хориглох тушаал гаргасан юм. Тэгвэл уг шийдвэрийг тус улсын залуус эсэргүүцэж өчигдөр жагсаал хийж, энэ үеэр  19 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархаджээ. 19 GenZ залуусын амийг авсан эсэргүүцлийн жагсаал Катмандугийн төв хэсэгт болсон ба эцэст нь тус улсын Засгийн газар сошиал медиа сайтуудыг хориглох шийдвэрээ цуцалсан байна

  Балбын Харилцаа холбоо, мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн сайд Притви Субба Гурунг засгийн газар олон нийтийн мэдээллийн сайтуудыг хориглох шийдвэрээ цуцаллаа гэж мэдэгдээд  эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан “Gen Z”-ийн шаардлагын дагуу олон нийтийн мэдээллийн сайтуудыг сэргээх үйл явцыг эхлүүлэхийг холбогдох байгууллагуудад тушаажээ.

Сайд мөн эсэргүүцэж буй “Gen Z” бүлгийг эсэргүүцлийн хөтөлбөрөө эргүүлэн татахыг хүссэн байна. Даваа гаригт болсон жагсаал жагсаал цуглааныг нүдээр харсан гэрчүүдийн хэлснээр зарим жагсагчид УИХ-ын ордон руу орохоор дайрах үед байдил ширүүсч цагдаа нар цугласан олныг тараахын тулд усан буу, нулимс асгаруулагч хий, буу ашигласан байна. 

Facebook, ‘X’, WhatsApp зэрэг олон нийтийн мэдээллийн сайтууд даваа гарагийн оройноос дахин хэвийн ажиллаж эхэлжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...