ЭМЯ: Нэгдүгээр хавьтлын 96 хүнээс 22 нь шинжилгээгээр эерэг гарсан

2025 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн.  Өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. Анхны тохиолдол батлагдсанаас хойш 2025 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийт 3 тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул биологийн шинжилгээгээр тарваган тахал туссан нь батлагджээ. Үүнээс  1 хүн нь нас барсан байна.
Нөгөө хоёр хүн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Нийт батлагдсан 3 тохиолдлын нэгдүгээр хавьтал 96 хүнийг тодорхойлж тусгаарлаад байгаагаас,
Эрүүл мэндийн байгууллагын 41 ажилтан, гэр бүл болон бусад ойрын хавьтал 55 хүн байгаа аж.

Эдгээр бүх нэгдүгээр хавьтлаас шинжилгээ авахад 22 хүний шинжилгээ эерэг гарснаас 2 хүн нь шинж тэмдэг илэрч, нян судлалын шинжилгээгээр батлагдаад байна.
Үлдсэн 20 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэн, хяналтад байна гэлээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...