Хоргын тогоонд солонгос жуулчин унаж амиа алджээ

Хоргын тогоог үзэж аялж явсан,  20 гаруй насны Солонгосын аялагч эмэгтэй зураг дарах гэж байгаад унаж нас баржээ.

Энэ хэрэг наймдугаар сарын 28-нд болсон бөгөөд тэрээр олон нийтийн сүлжээнд 90,000 орчим дагагчтай юүтүбэр байжээ.

БНСУ-ын Koreatimes сайтад мэдээлснээр  “Бүсгүй галт ууланд зураг авахуулж байгаад гэнэтийн хүчтэй салхинд  тэнцвэрээ алдаж, унасан байна.  Хэргийн шалтгаан, тодорхой нөхцөл байдлыг Архангай аймгийн орон нутгийн удирдлагуудтай хамтран шалгаж байна” гэж бичжээ.

Монголын аялал жуулчлалын хамгийн алдартай газруудын нэг болох Уран тогоо галт уул нь 1680 метрийн өндөрт байрладаг. Тогоо нь 500-600 метрийн диаметртэй, 50-60 метрийн гүнтэй.

Одоо унтаа байдалд байгаа  тогоо нь жижиг цөөрөмтэй, солонгос аялагчдын очих дуртай газрын нэг гэж Koea times онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...