“Хавдар-2” төвийг барихад БНТУ бүх талаар тусална

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад айлчлал хийж байна.
Өнөөдөр хоёр улсын Эрүүл мэндийн сайд болон бусад албаны хүмүүс ажлын уулзалт хийлээ.

Хавдрын шинэ эмнэлэг барих ажил зураг төслийн шатандаа яваа ба энэ том бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход манай улс бүх талаар дэмжин ажиллах болно гэж БНТУ-ын Эрүүл мэндийн сайд өнөөдөр хэлэв. Шинэ эмнэлгийн ажилд хоёр улсын төрийн тэргүүнүүд анхаарч ач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцоллоо

Шинэ эмнэлэг нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болох болно гэв. Хавдар -2 төвийг бүтээн байгуулах нь маш том ажил, хөрөнгө мөнгө хүний нөөц, техник технологи гээд маш их нөөц боломж шаардах учраас бүх талаар нь дэмжин ажиллахаа илэрхийлж ойрын хугацаанд Хавдар-2 төвийн зураг төслийн ажилтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн болон бусад албаны хүмүүсийг БНТУ-д айлчлахыг урилаа.

Өнөөдрийн уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар цаашид эм, уламжлалт анагаах ухааны болон бусад олон чиглэлд хамтран ажиллахаар болов. Монгол эмч, сувилагч нарыг БНТУ-д урт болон богино хугацаанд сургаж чадавхжуулах ажлыг идэвхтэй үргэлжүүлэхээр тохиролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...