ЦУОШГ: Хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орно

2025 оны есдүгээр сарын 5-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

 Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө нойтон цас орно. Говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.

Хур тунадас: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудыннутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 8-нд говь талын аймгууд нутгаар секундэд 13-15 метр, 11, 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар 6, 7-нд сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна. 8-наас дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13…+18 градус, өдөртөө +28…+33 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +20…+25 градус, бусад нутгаар шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна. 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас6, 8-нд бага зэргийн бороо, 10-нд бороо орно.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. 8-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 6, 7-нд шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор -2…+3 градус, бусад хэсгээр +1…+6 градус, өдөртөө +10…+15 градус, 8-наас дулаарч шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +14…+19 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...