“Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сард 2.9 сая тонн нүүрс борлууллаа

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2025 оны 7 дугаар сард Онцгой дэглэм тогтоож бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилсон.

Бүрэн эрхт төлөөлөгчийн баг хоёр сарын хугацаанд ачилт болон борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч, нээлттэй, ил тод өрсөлдөөний зарчмаар борлуулалтыг идэвхжүүлэн ажиллаж байна.

Оны эхний хагас жилд нүүрсний зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор борлуулалт буурч нийт 10.2 сая тн нүүрс борлуулаад байсан бол 2025 оны 7 дугаар сараас зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан оновчтой бодлого хэрэгжүүлснээр 7 дугаар сард 2.6 сая тн нүүрс, 8 дугаар сард 158.1 сая ам.доллларын үнэлгээ бүхий 2.9 сая тн нүүрс тус тус борлуулж, 2025 оны хамгийн өндөр борлуулалттай сар байв.

Наймдугаар сард борлуулсан нүүрсний 62%-ийг коксжих, 13%-ийг эрчим хүчний, 22%-ийг 1/3 коксжих, 3%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Нүүрсний цахим арилжааг Уул уурхайн биржийн тухай хуулийн дагуу  нээлттэй, ил тодоор Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийж байгаа бөгөөд тээвэрлэлтийн үе шатыг оновчлон худалдан авагчдад бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэх боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Э

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...