UB Drone Battle” уралдааныг зарлалаа

Уг уралдаанд бүх насны, мэргэжлийн болон сонирхогчид оролцох боломжтой бөгөөд бүтээлийг энэ сарын 10-30-ны өдрийн хооронд хүлээн авна. Харин уралдааны шалгаруулалтыг 10 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд хийж, шилдэг бүтээлийн шагналыг 10 дугаар сарын 10-ны өдөр гардуулна.

I. ЗОРИЛГО:

  • Нийслэлийн оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх
  • Иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх
  • Инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх,
  • Хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх
  • Улаанбаатар хотыг оюунлаг иргэншил, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицол бүхий жишиг хот болгон төлөвшүүлэх

II. ЗОРИЛТ

  • Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт, архитектур, байгаль орчны өөрчлөлтийг эерэг өнцгөөс олон нийтэд таниулах
  • Иргэний соёлын боловсрол, оюунлаг иргэншил, хамтаар орших ухамсрыг бүтээлч байдлаар илэрхийлэх
  • Иргэдийн өдөр тутмын зөв үйлдэл, хариуцлагатай зан төлөв, эерэг сэтгэлгээ, ёс зүй, зан суртахуун, хувь хүний ухамсрыг харуулах
  • Хотын үнэт зүйлс болох оюунлаг соёл, ногоон хөгжил, өв уламжлал ба орчин үеийн зохицлыг бүтээлчээр харуулах
  • Иргэдийн оролцоо, бүтээлч санаа, инновацыг дэмжиж, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдлыг тодотгох
  • Уралдааны бүтээлээр дамжуулан боловсрол, хүмүүжил, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх
  • Дэвшилтэт технологи, дижитал урлагийн шинэлэг хэрэглээг хөгжүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэх
  • Уралдааныг олон улсын жишигт нийцүүлэн өргөжүүлж, Улаанбаатар хотын нэр хүндийг дэлхий дахинд сурталчлах

III. ХАМРАХ ХҮРЭЭ

  • Уралдаанд бүх насны, мэргэжлийн болон мэргэжил харгалзахгүй иргэд оролцох боломжтой.

IV. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Видео контент:

  • Хугацаа: 15 секундээс 2 минут хүртэл
  • Улаанбаатар хотын орчин үеийн дүр төрх, иргэдийн амьдралын хэв маяг, соёлын боловсрол, байгаль орчин, хотын соёл, хамтаар амьдрах нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх үнэт зарчмыг түгээн дэлгэрүүлэх агуулгыг харуулсан байх
  • Бүтээлийн агуулга, чанар, бүтээлч хандлага, шинэ шийдэл, уран сэтгэмжийг харж үнэлнэ.
  • Дуу, дүрсний зохицол, эвлүүлэг, өнгө, өгүүлэмжийн чанар өндөр түвшинд байх

Техникийн шаардлага:

  • Камер, гар утас, дрон, олон үйлдлийн камер зэрэг бүх төрлийн төхөөрөмж ашиглаж болно
  • Видео: HD (1280×720) болон түүнээс дээш чанартай
  • Бүтээл нь шинэлэг, эх загвар байх ёстой (хуулбар болон AI-гаар бүрэн бүтээсэн байж болохгүй)

    V. ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ

  • Бүтээлүүдийг “UB Drone Battle” албан ёсны Facebook болон Instagram хуудсанд нийтэлнэ
  • Хуурамч, зохиомол хандалт илэрвэл оноо хасалт хийнэ
  • Урьдчилсан шат – Олон нийтийн оролцоо Like, Share, Comment зэргийн тоо: 20 оноо
  • Эцсийн шат – Шүүгчдийн үнэлгээ (80%)
  • Агуулгын зохиомж: 20 оноо
  • Бүтээлч санаачлага, шинэ шийдэл: 25 оноо
  • Техникийн дуу, дүрсний гүйцэтгэл: 20 оноо
  • Нийгмийн эерэг уриалга: 15 оноо
  • Нийт үнэлгээ: 100 оноо

  VI. УРАЛДААНЫ ХУГАЦАА

  • Уралдааны бүтээл хүлээн авах, бүтээлийг олон нийтэд түгээх: 2025 оны 09 дүгээр сарын 10–30-ны өдөр
  • Уралдааны шалгаруулалт хийх: 2025 оны 10 дугаар сарын 01-05-ны өдөр
  • Шилдэг бүтээлийн шагнал гардуулах: 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 VII. ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

  • 1 дүгээр байр: DJI Mavic Pro 4 (мэргэжлийн дрон)
  • 2 дугаар байр: 10,000,000 төгрөг (мөнгөн шагнал)
  • 3 дугаар байр: 5,000,000 төгрөг (мөнгөн шагнал)

   VIII. ХОЛБОО БАРИХ

  • И-мэйл:[email protected]
  • Facebook / Instagram: @ubdronebattle
  • Холбоо барих: Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Шашу (9587 9597)

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...