Эрүүл мэндийн даатгалын санд хяналт шалгалт хийж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн даатгалын сангийн өр, төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх, цаашид тус сангийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Бямбацогт ахалж байна.

Өнөөдөр (2025.09.03) Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийн шалтгаан, нөхцөлийг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгах хийх дэд ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар дэд ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 12-ны дотор ажлын хэсэгт танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл бүхий 18 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын баг 2025 оны 9 дүгээр сарын 04-нөөс албан ёсоор хяналт шалгалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

Сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа олон нийтэд шүүмжлэл дагуулж байгаа. Тухайлбал:

-Эрүүл мэндийн байгууллагуудад төлөгдөх санхүүжилт удааширч, өр төлбөрийн хэмжээ нэмэгдсэн;

-Даатгуулагч иргэдэд очих ёстой тусламж үйлчилгээ бүрэн хүрч чадахгүй байгаа;

-Сангийн зарцуулалт, гэрээний ил тод байдал хангалтгүй гэсэн шүүмжлэлүүд гарч байна.

Эдгээр асуудлыг цогцоор нь судалж, цаашид сангийн тогтвортой байдал, үр ашгийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготойгоор Засгийн газраас уг ажлын хэсгийг байгуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...