38 дахь удаагийн “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармаг болно

38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг болно
Барилгын гадна бүтээц, дулаалгын ажил, инженерийн шугам сүлжээний угсралт зэрэг барилгын гүйцэтгэл эрчимжиж, орон сууцны эрэлт нэмэгддэг намрын улиралд зохион байгуулагддаг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриа дор 2025 оны 9-р сарын 12-14-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдана.
Тус үзэсгэлэн яармагт ОХУ, Хятад, Солонгос, Япон, Герман, Чех, Итали, Турк зэрэг 20-иод улсын 60 орчим компани, шинэ орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид зэрэг дотоодын 300 гаруй аж ахуй нэгж байгууллагууд оролцоно.
38 дахь удаагийн үзэсгэлэн яармагт:
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
● Тансаг болон Стандарт орон сууц
● Хаус дизайн, амины орон сууц
● Үл хөдлөх хөрөнгө зууч, Оффис, үйлчилгээ
Барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр
● Барилгын материал, Засал чимэглэл
● Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
● Сантехник, агааржуулалт
● Интерьер, Экстерьер, ландшафт
● Зураг төсөл
Гадаа талбайд:
● Багаж, тоног төхөөрөмж
● Барилгын угсралтын материалууд
● Зөөврийн сууц, амины орон сууцны жишиг загварууд танилцуулагдана.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын B2B уулзалт, мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд 3 өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.
Та бүхнийг 38 дахь удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил дэвшил, инновац, дэвшилтэт технологи, шинэ материал, шилдэг төслүүдтэй танилцахыг урьж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...