Судалгаа: Хэт халуун цаг агаар архи, тамхинаас ч илүү хүнийг хөгшрүүлдэг

Хэт халуун температур нь хөгшрөлтийн явцыг хурдасгадаг гэсэн дүгнэлтийг Олон улсын судлаачдын баг гаргажээ.

Тодруулбал, их  халуунд удаан хугацаагаар өртөх нь хүмүүсийн генийн зан үйлийг өөрчилж, молекулын түвшинд хөгшрөлтийг хурдасгаж, урт хугацааны эрүүл мэндэд  архи тамхинаас ч илүүгээр хөгшрүүлэх нөлөөтэй байж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргажээ.

Хонг Конгийн их сургуулийн байгаль орчны тархвар судлаачид Тайванийн 25,000 орчим насанд хүрэгчдийн 15 жилийн эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хоёр жил хэт халуунд байх нь хүний ​​биологийн насыг 8-12 хоногоор нэмэгдүүлж, эд эс, эд, эрхтний жинхэнэ эрүүл мэндийг тэр хэмжээгээр хөгшрүүлдэг гэж дүгнэсэн байна.

Судалгааг удирдсан Хонг Конгийн их сургуулийн туслах профессор Куи Гуо хэлэхдээ: “Энэ тоо нь бага мэт санагдаж болох ч томоор нь харвал нийгмийн эрүүл мэндэд  ач холбогдолтой судалгаа болсон” гэж хэлэв.

Судалгааны уг дүнг “Nature Climate Change” сэтгүүлд энэ долоо хоногт нийтэллээ. Үүнтэй  төстэй нэгэн судалгааг Өмнөд Калифорнийн их сургуулийнхан саяхан хийсэн бөгөөд уг  судалгаагаар хэт халуун нь өндөр настнуудын биологийн хөгшрөлтийг хурдасгаж болзошгүй гэж дүгнэсэн байна. Уг судалгааны ахлах Женнифер Эйлшир ” Финикс зэрэг улсын хэт халуун бүс нутгийн хүмүүс Сиэтл зэрэг сэрүүн газар амьдардаг ижил төстэй хүмүүсээс биологийн  насны хувьд 14 сараар хөгшин байсан” гэв.

Эндээс судлаачид  геномын түвшинд халуунд байнга өртөх нь “зүрх хөгшрөх, эмзэг болох  замыг хурдасгадаг” гэж судалгааны багийнхан дүгнэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...