TPO агуулсан хумсны гелэн лакыг Европт бүрмөсөн хоригложээ

Хумсны гелэн лакан бүтээгдэхүүний найрлагад өргөн хэрэглэгддэг нэг химийн найрлага болох TPO (trimethylbenzoyl diphenylphosphine oxide)-г Европын Холбоо 2025 оны 9-р сарын 1-нээс эхлэн хязгаарлаж, хэрэглэхийг, үйлдвэрлэхийг бүрэн хоригложээ.  TPO нь гялалзсан гоёмсог өнгө гаргах үүрэгтэй  хумсны гель лак болон зарим фотополимер бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгддэг фото-инициатор буюу UV/LED гэрэлд хатууруулах үүрэгтэй химийн бодис юм.

Европын холбоо энэ бодисыг CMR 1B ангилалд оруулсан бөгөөд энэ нь:

C – Carcinogenic (хорт хавдар үүсгэгч байж болзошгүй)

M – Mutagenic (генийн өөрчлөлт үүсгэгч байж болзошгүй)

R – Reprotoxic ( нөхөн үржихүйн тогтолцоонд хор хөнөөлтэй байж болзошгүй) гэсэн утгатай ангилал юм байна.

Энэ хоригийг энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж TPO агуулсан  бүтээгдэхүүнийг  ашиглах,  үйлдвэрлэхийг  бүрмөсөн  хоригложээ.

Иймээс салоны эзэд болон үйлдвэрлэгчид TPO-гүй (TPO-free) гел бүтээгдэхүүн ашиглаж, үйлдэрлэж эхэлсэн байна. Жишээлбэл Европт Manucurist, Aprés Nails, OPI’s Intelli-Gel гэх мэт брэндүүд TPO-гүй бүтээдэхүүн үйлдвэрлэдэг байна .

Амьтанд хийсэн туршилтуудад TPO өндөр тунгаар хэрэглэснээр хавдрын эсийн хөгжилтэй холбоотой өөрчлөлтүүд ажиглагдсан бол TPO-той гель бүтээгдэхүүн хэрэглэхэд зарим хүмүүст арьс улайх, загатнах, тууралт гарах, харшил  үүсэх нь элбэг байдаг.

Мөн тухайн бодис гель хатууруулах явцад бүрэн задрахгүй бол хэрэглэгч болон мэргэжлийн салоны ажилтнуудын арьсанд хүрэх замаар биед орж сөргөөр нөлөөлдөг байна. Тоосонцор эсвэл ууршсан хэлбэрээр TPO-той байнга харьцдаг салоны ажилтан хүмүүс амьсгалын замын мэдрэгшил, хамар залгиурын цочрол үүсэх эрсдэлтэй. Мөн TPO нь үр тогтоох чадвар болон ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх боломжтой тул жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хувьд эрсдэл өндөр гэж үздэг.

Иймээс аль болох TPO-free буюу TPO агуулаагүй гель бүтээгдэхүүн сонгох, хэрэв зайлшгүй TPO-той бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол салоны ажилтан хамгаалалтын бээлий, маск хэрэглэх, хэт их арьсанд хүргэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүд ийм найрлагатай бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх ёстой ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...