Стэнфордын эрдэмтэд хулганы аутизмын шинж тэмдгийг амжилттай арилгажээ

Стэнфордын эрдэмтэд хулганы аутизмын шинж тэмдгийг амжилттай арилгаж чаджээ. Тодруулбал, Стэнфордын эрдэмтэд   Cntnap2-/- гэдэг генийн өөрчлөлттэй,  хулганууд дээр судалгаа явуулсан байна. Эдгээр хулганууд аутизмын эмгэгтэй хүнтэй адил хэт хөдөлгөөнтөх, үйлдлээ давтах, харилцааны доголдол, мэдрэмжид хэт мэдрэг байдал зэрэг аутизмын шинжүүд тэмдгүүдтэй байжээ.

Эрдэмтэд Z944 хэмээх туршилтын таталт-эпилепсийн эмийг хулганууд дээр туршсан бөгөөд энэ нь тархин дахь RT буюу ретикуляр таламусын цөм гэгддэг хэсгийн идэвхижилийг бууруулснаар  хулгануудын дээрх шинж тэмдгүүд мэдэгдэхүйц арилсан байна.

Эрдэмтэд эндээс тархины RT буюу ретикуляр таламусын цөм гэгддэг хэсгийн хэт идэвхжил нь аутизмын эмгэг зан үйлийн үндэс байж болзошгүй гэж дүгнэсэн байна.

Энэ туршилт нь хулгана дээр хийгдсэн тул хүний дээр шууд эмчилгээ хийх боломж эргэлзээтэй. Учир нь хүн ба хулганын тархины бүтэц, зан үйлийн байдал өөр тул хулгана дээр ажилласан үр дүн хүн дээр ижилхэн гарах баталгаа байхгүй ажээ. Гэвч энэхүү судалгааны үр дүнгээр RT-ийн хэт идэвхжил аутизм болон эпилепсийн хоорондох холбоог ойлгох,  уг хоёр эмгэгийг зэрэг оношлох, урьдчилан таамаглах, эмчлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Мөн дээрх хоёр эмгэгийн цаашдын судалгаанд дорвитой нэмэр болно гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....