“Эрдэнэс таван толгой” ХК Хөх хотод БНХАУ-ын худалдан авөгчтдтай уулзалт хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК  үүсгэн байгуулагдсанаасаа хойш БНХАУ-ын 400 гаруй аж ахуй нэгжтэй хамтран ажиллаж, нүүрсээ худалдан борлуулж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь компаниас авсан нүүрсээ эцсийн хэрэглэгчид хүргэх замаар арилжаа хийж ирсэн. Тиймээс Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг, нүүрсний хэрэглээтэй компани, аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн дундын зуучлалгүйгээр шууд харьцаж нүүрсээ борлуулдаг болох бодлогыг компанийн зүгээс баримталж байгаа юм. Энэ удаагийн ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын тав дахь удаагийн экспогийн үеэр Хятадын гүнд үйл ажиллагаа явуулдаг Нүүрс химийн үйлдвэрлэл эрхлэгч СС7 ХХК, SXCoal ХХК, “Ан Ган” гангийн үйлдвэр, Хятадын нүүрс тээвэр, арилжааны нийгэмлэг, Тиен И групп, Шан Дун Энержи Групп, Шүй Ян Групп, Чайна Энержи Тяньжин кокин коал, Бугат хотын гангийн үйлдвэр, Чайна Коал ХХК, SINOMACH (Жян Су – Су Мэй Да) ХХК, Нин Бө Хуа Мао Интернэйшнл Трэйд компани, Лиао Нин Үзэсгэлэн Худалдааны Групп, Mysteel.com, Ся Мэнь Интернэйшнл Трэйд Чи Нэн ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож уулзлаа. 
Уулзалтуудыг компанийн бүрэн эрхт төлөөлөгчийн багийн гишүүд компанийн нөхцөл байдлын талаарх танилцуулга, мэдээлэл өгөх, мөн бүтээгдэхүүний чанар, нүүрсийг үнслэгийн хэмжээнээс шалтгаалан шинэ ангилал үүсгэж байгаа байдал, хамтран ажиллагсдын талаар болон нүүрсний бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд хүргэх бодлогын хүрээнд уулзалт хийж байгаа бөгөөд сонирхогч компанийн зүгээс биржээр худалдан авах боломж нээлттэй байгааг танилцууллаа.  
Энэ удаагийн уулзалтууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажилладаг гэхээс илүүтэйгээр шинэ худалдан авагч, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч, шинэ хэрэглэгч хайх, хэлэлцээр хийх, “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргаж буй нүүрсийг биржийн арилжаагаар худалдан авах санал болгох, компанийн мэдээ мэдээллийг сурталчлах, тогтмол мэдээллээр хангах  чиглэлд түлхүү ажиллалаа. 
БНХАУ-ын компаниудын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа, биржийн арилжаанд идэвхтэй оролцож өөрсдийн шаардлагатай нүүрсний төрлийг хүссэн хэмжээгээр захиалах, урт удаан хугацааны хамтын ажиллагаатай ажиллахаа илэрхийлж байлаа.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...