Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох асуудлаар ярилцлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.08.18/ Баянзүрх дүүргийн засаг дарга Г.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа.Уулзалтаар Батлан хамгаалах яам болон Баянзүрх дүүргийн хамтын ажиллагаа, цаашид өргөжүүлэх үйл ажиллагаа, боломжийн талаар санал солилцсон юм.

Уулзалтын үр дүнд, нэн тэргүүнд БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлгийг Баянзүрх дүүргийн иргэдэд нээлттэй болгох, Цэргийн төв эмнэлгийн хуучин болон шинэ байрыг холбосон хүзүүвч барилгыг барих асуудалд хоёр тал зөвшилцөж, хамтран ажиллах боломжийг судлах саналыг хүргүүллээ.

Ингэснээр Баянзүрх дүүргийн 400,000 гаруй иргэн “Цэргийн төв эмнэлэг”-ийн мэргэшсэн тусламж үйлчилгээг авах, яаралтай тусламжийн хүртээмж нэмэгдэж, ачаалал ихтэй бусад улсын эмнэлгүүдийн ачаалал буурах, шинэ, хуучин байрыг нэгтгэсэн цогц эмнэлэг бий болох зэрэг олон талын үр дүн гарах боломжтой болох юм.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...