Шинэ явган хүний замыг хүнд даацын машинаар эвджээ

Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” ХХК гүйцэтгэж байна. Тус компанийн ажил гүйцэтгэж байгаа “ТБД Андууд” орчимд наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт явган замыг хийж дуусгаад, хатааж бэхжүүлэх зорилгоор хаалт тавьсан. Гэвч тухайн шөнө 189 ам.метр талбайд явган хүний замыг хүнд даацын хоёр машинаар эвдсэн тохиолдол гарчээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр мэдээлэл өгч, байршил дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Дөнгөж өчигдөр тавиад суулт авч, хатаж, бэхжээгүй явган хүний зам дээр мебель ачсан хүнд даацын хоёр машин зориудаар явсан байна. Улмаар нэлээд хэсэгт чулуун хавтангууд хагарч, тэр чигээрээ хөдөлгөөд орсон байна” гэв.

Үндэсний үйлдвэрлэгч Т.Отгонбаяр: Явган зам эвдсэн асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргана

Төв аймаг дахь өөрийн үйлдвэрийн ордоосоо чулуугаа олборлож, бэлтгээд чулуун зам тавьж байгаа үндэсний үйлдвэрлэгч “ТАСО” компанийн ерөнхий захирал Т.Отгонбаяр “Наймдугаар сарын 13-ний шөнийн 23:00 цагт бид энэ хэсэгт явган замын ажлаа хийж дуусгаад буусан. Өглөө ирэхэд хүнд даацын машинаар 90 чулуу хагалсан. 189 ам.метр талбайг дахин хуулж, ажлыг дахин хийхээс өөр аргагүйд хүрлээ. Энэ талбайг гэмтээхээс гадна автобусны буудлын замыг хүртэл зориудаар гэмтээсэн гэдэг нь тодорхой байна. Шинэ хийсэн явган зам дээр хаалт хийгээд явсан ч гэсэн хаалтуудыг албаар холдуулж тавьсан нь бичлэг дээр харагдаж байсан. Маргааш цагдаагийн байгууллагад албан ёсны гомдол гаргана. “Мир мебель” дэлгүүрийн мебель ачсан хүнд даацын машинууд явган хүний замыг гэмтээсэн нь бичлэгт харагдаж байна” гэлээ.

Түүнчлэн нэгдүгээр хорооллын урд талын хэсэгт хийгдсэн явган хүний зам дээр иргэд оройн цагаар тээврийн хэрэгслээ байрлуулж орхих, технологийн дагуу бэхжилтээ авч дуусаагүй байхад замыг эвдэх асуудал гарсан.

“ТАСО” компаниас Чех улсад 2 жил туршлага судлаад 32-ын тойрогт хуурай аргын технологиор буюу өвлийн улиралд явган хүний замыг тавьсан. Монголд анх удаа 8400 ам.метр чулуун явган замыг стандартын дагуу өөрсдөө олборлож, бэлтгэсэн чулуугаар ийнхүү тавьж байжээ. Гэтэл зам тавьснаас хойш гурван ч удаа дандаа хүний оролцоотой тус замыг эвдсэн тохиолдлууд байгаа юм. Явган замын ажил гүйцэтгэх хугацаанд ажлыг нь үнэлж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих иргэд ч байхад явган замыг эвдэх тохиолдлууд ч цөөнгүй гардаг байна. Тиймээс Улаанбаатар хотын гол, гудамж замуудыг нэг стандартад оруулж байгалийн чулуугаар шинэчлэх ажлыг иргэд дэмжиж, явган хүний замыг эвдэхгүй байгаасай гэдгийг гүйцэтгэгчид хэлж байлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....