Голд тоглож байсан 11 настай хүүхэд усанд живжээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүр орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан.

Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоосон. Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас 4, ар гэрээс зургаан иргэний бүрэлдэхүүнтэй Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
📌Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
📌Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
📌Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
📌Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...