Ирээдүйдээ итгэлтэй алхах эрүүл монголчуудын төлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн төсөл амжилттай үргэлжилж байна. Энэхүү хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш жилийн ойтойгоо золгож байгаа. Гол зорилго нь эрүүл нийгмийг цогцлоох буюу аливаа өвчлөл, донтолтын эмгэгээс сэргийлэх, архи мансууруулах бодисын хамаарлаас үндэстнээ ангижруулах юм.

Уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд цагдаа, хорих байгууллага, эмнэлгийн салбар болон нийслэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нар гээд шат болгоны ажилтнуудын оролцоо бий. Тэд ажлын уялдаагаа ханган гамшгийн хэмжээнд хүрчихсэн яваа хар тамхины донтолт, архидан согтуурч нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй тэр хэсэгт хэрхэн тусламж үзүүлэх вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж буй. Эрүүл Монгол Хүн үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагын хийсэн ажлын талаар энд товч дурдах нь зүйтэй болов уу.

Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний төв нь төслийн гол баг. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас өвчлөлд автаж, нийгмээс гадуурхагдсан архичин, донтогч, мансуурагч нарт эмчилгээ хийж, зөвлөгөө өгөн амьдралын зөв хэмнэлд оруулах, ирээдүйгээ гэрэлтүүлэх алхмыг зааж сурган, итгэлийн гэрэл өгдөг ачтан юм. Тус төв дараах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тодруулбал:

  • Архины донтох эмгэгийн оношилгоо
  • Сэтгэл зүйн зөвлөгөө
  • Бүлгийн сэдэлжүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
  • 12 алхамд суурилсан Миннесота донтох эмгэгийн сэтгэл заслын хөтөлбөр
  • Танин мэдэхүй зан үйлийг өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ
  • Хөдөлмөр засал, ном, хөгжим, орчин, арт терапи зэрэг заслын эмчилгээ
  • Иог, бясалгал болон ховс эмчилгээ
  • Туслах болон дэмжих бүлгийн үйлчилгээг үзүүлсээр байна.

Оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 4276 иргэнд үйлчилгээ үзүүлжээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй уг төслийн ажил цар хүрээ өргөн, олон иргэнд амьдралаа засах, ирээдүйгээ гэрэлтүүлэх итгэл найдвар өгч, өвчлөлөө анагаах, донтолтоос ангижрах боломж бүрдүүлсэн байна. Үүнийг дараах хүснэгтээс харж болно.

Сэтгэц-нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний төрөл Үйлчлүүлэгчийн тоо Авсан арга хэмжээ
2025.01.02-2025.06.30
1 Нийт үйлчлүүлсэн иргэдийн тоо 4276

 

Нийт үйлчлүүлсэн иргэний тоо

/Давхардсан тоогоор/

2 Архины хэрэглээний эмгэгийг илрүүлэх оношилгоо 136 Сэтгэцийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах
2 Ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө 98 Сэтгэцийн эмчийн үзлэг, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах

 

4 Гэр бүлийн гишүүдэд үзүүлсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн 36 Ал-Анон цуглааны үйл ажиллагаанд хамрагдах

Тогтмол хамрагдах

Сэтгэл зүйчийн зөвлөгөөнд тогтмол хамрагдах

5 Бүлгийн сэтгэл зүйн зөвлөгөө, засал 98 үйлчлүүлэгч 12 алхамт хөтөлбөрт 21-28 хоногийн хугацаатай хамрагдсан / давхардсан тоогоор 1912/ 12 алхамд суурилсан Миннесота донтох эмгэгийн сэтгэл заслын хөтөлбөрт хамруулах
6 Утсаар зөвлөгөө өгөх 501 Эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах зөвлөгөө өгсөн.

 

7 Бүлгийн сэдэлжүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээ 76 Сэтгэцийн эмч, сэтгэл зүйчийн зөвлөгөө авах

 

8 12 алхамд суурилсан Миннесота донтох эмгэгийн сэтгэл заслын хөтөлбөр 98 Батжуулах болон дахилтаас сэргийлэх зорилгоор дэмжих бүлгийн үйл ажиллагаанд хамруулах

 

9 Танин мэдэхүй зан үйлийн эмчилгээ /эрүүл мэндийн/ 98 Бүлгийн сэтгэл заслын эмчилгээнд хамруулах
10 Хөдөлмөр засал, 673 Дэмжих бүлгийн үйл ажиллагаанд тогтмол хамрагдах

 

11 Ном, хөгжим, орчин, арт терапи зэрэг заслын эмчилгээ 673 Сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг хангах, дахилтаас сэргийлэх дэмжих бүлэгт тогтмол хамрагдах
12 АА цуглаан 314 АА цуглаанд тогтмол хамрагдах

 

13 Сэдэлжүүлэх сургалт сурталчилгаа хийсэн 1163 ШШГЕГ-ын харьяа

Баривчлах төв, Баривчлах байранд баривчлагдсан 823 этгээдэд зан үйлийг өөрчлөх албадан сургалт явуулж сэргээн засах төвийн тусламж үйлчилгээнд хамруулах

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 308 эмчлүүлэгчдэд сэргээн засах төвийн үйл ажиллагаанд хамруулах

 

14 Шийдвэр гаргах түвшинд Сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж үйлчилгээний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байдал 150 Орхон аймаг, Өвөрхангай аймаг, Увс аймагт ажилласан
15 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр төвийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах арга хэмжээ 7 хоногт 3 удаагийн давтамжтай пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэдэг Facebook болон Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв пэйжхуудас

 

Хөх тэнгэр радио-ийн нэвтрүүлэгт оролцож сурталчилсан.

 

MNB телевизийн мэдээллийн сувагт ярилцлага өгсөн.

16 Олон улсын туршлагаас суралцах 2   удаа  

2025 оны 1 дүгээр сард Япон улсын донтох эмгэгийн салбарын 7 мэргэжилтэн төвийн үйл ажиллагаатай танилцуулсан

 

2025 оны 5 дугаар сард Япон улсын Миеэ мужийн Сэтгэцийн эмнэлэг, нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд оролцсон

 

17 Донтох эмгэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргааны байгууллагуудад үйл ажиллагаа танилцуулах 180 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Энэрэл эмнэлэг

 

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгаалллын тусгай төв

 

Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар

 

Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчид

 

ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцийн эмч нар

 

Цагдаагийн байгууллагын сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд

 

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч

 

Нийслэлийн Багахангай дүүргийн ИХТ, ЗДТГ болон төрийн захиргааны байгууллагын төлөөлчид

 

Үүнээс гадана Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв цахим хуудсаар дамжуулан 12698 иргэнд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, донтох эмгэгийн тусламж үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл түгээн ажилласан байна. Мөн Монголын үндэсний радио, телевизийн Хөх тэнгэр радиогоор “Донтох эмгэгийг даван туулах нь” сэдэвтэй нэвтрүүлэгт орж олон нийтэд мэдээлэл өгсөн аж.

Сэтгэл заслын эмчилгээнд хамрагдсан иргэд сэтгэлзүйн асуудлаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ тайвшруулан стресс болон сэтгэл гутралаас гарах, эерэг хандлагаар зөв сонголт хийж сэтгэлийн тайван амгалан тэнцвэрт байдлыг хадгалах ур чадвартай болох арга зүйд суралцсан ач холбогдол бүхий сургалт явуулсныг дурдах хэрэгтэй байх.

Ийнхүү сэтгэцийн асуудалтай, донтох өвчлөлд нэрвэгдсэн, гамшгийн хэмжээнд хүрсэн өнөөгийн нийгмийг зөв чигт хөтлөх “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөн орон даяар давалгаалсаар байна. Цаашид олон мянган хүнийг эрүүлжүүлж, амьдралд тэмцэлтэй байх, маргаашаа гэрэлтүүлэх итгэл найдварыг олгох биз ээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...