Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна

Нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд 51.6 км үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км хамгаалалтын суваг байдаг. Эдгээрийн дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусаж, элэгдэж муудан, эргийн бэхэлгээ нь эвдэрч, үндсэндээ их хэмжээний үерийг сааруулах боломжгүй байдалд хүрсэн. Тиймээс үерийн эрсдэл өндөртэй бүсүүдэд хамгаалалтын хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэхийн тулд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, нийслэлийн 22 байршилд нийт 102 км урт далан, дөрвөн байршилд хөв цөөрөм шинээр байгуулна. Уг төсөлтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг өнөөдөр Дэлхийн банкны Усны багийн зөвлөх Жэймс Тэй, Ганг Чин нартай уулзалт хийв.

Дэлхийн банкны зүгээс төсөл хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, нийслэлийн нийт есөн байршилд 102 км үерийн хамгаалалтын далан, 40 км бохир усны шугам сүлжээг доторлох шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад хамтран ажиллаж байна. Төслийн үр дүнд хотын иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, хот байгуулалт, ногоон байгууламж, усны нөөцийн ухаалаг менежментийг нэгтгэсэн цогц, тогтвортой шийдэл хэрэгжих юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...