Нийслэлийн хэмжээнд болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах үүрэг чиглэл өгсний дагуу Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб өнөө өглөө хуралдлаа. Цаг уур, орчны шинжилгээний газраас 08:00 цагт /2025.08.04/ өгсөн мэдээллээр өнөөдөр 09:00-10:00 цаг, 13:00-14:00 цаг, 16:00-17:00 цагийн хооронд усархаг аадар бороо орох төлөвтэй байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд бэлэн байдлыг хангахыг НОК-ын орлогч дарга, хурандаа Г.Галбадрах үүрэг болгов.
Хоёр цаг тутамд мэдээлэл өгөх, бороо орсны дараа 30 минут тутамд үүссэн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээллэх, Туул гол, Дунд гол, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх зэргээр анхаарч ажиллахыг санууллаа. Хуралдаанд НЗАА, НЦУГ, Геодези, усны барилга байгууламжийн газар, УБЦТС, НОБГ-ын удирдлагууд болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар цахимаар оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...