Аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас хүйтэн байна

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч говь болон зүүн аймгуудын нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас говийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Цаашдаа аравдугаар сард баруун аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, говийн аймгуудын нутгаар дунджаас дулаан байх бол хур тунадас нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол арваннэгдүгээр сард зүүн аймгуудын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Хэнтийн зүүн хэсгээр олоон жилийн дунджас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн хойд, Завханы ихэнх, Баянхонгорын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутаг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...