Майкл Жэксоны өрөөсөн оймс 8000 доллараар зарагджээ

Майкл Жексоны 1997 онд Ницца хотод болсон тоглолтынхоо үеэр өмсөж байсан болор хатгамалтай өрөөсөн оймс Францад лхагва гарагт дуудлага худалдаагаар 6200 евро буюу 8000 доллараар зарагджээ. Өрөөсөн оймсыг дуудлага худалдаагаар зарсан эзэн нь Ауроре Илли гэх залуу байв. Тэрээр санаандгүй тохиолдлоор уг оймсны эзэн болжээ. 

Тодруулбал, Жексоны тоглолтын дараа техникч  залуу Ауроре Илли хувцас солих өрөөний ойролцоогоос гээгдсэн өрөөсөн оймсыг олсон аж.  “Попын хаан” 1997 онд “HIStory World Tour”-ын үеэр энэ чимэглэлтэй цагаан өнгийн оймсыг мөн өмсдөг ба  “Billie Jean” дууны клипэн дээрээ ч өмссөн байдаг ажээ.

Хэдий он цагийн уртад  цагаан оймс өнгөө алдаж, шигтгээнүүд нь шарласан ч ийнхүү хангалттай үнэд хүрч чаджээ. 

2009 онд Макаогийн нэгэн тоглоомын газар Жексоны 1983 онд анхны “сарны алхалт” бүжгээ хийхдээ өмссөн гялалзсан бээлийг 350,000 доллар төлж худалдан авч байсан юм. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Ханын материалд эхний ээлжийн 6 блок орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг...

Төрийн алба хаагчдын 30 хувийг цахимаар ажиллуулах үүрэг өгчээ

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...