27 БАГЦ БУЮУ 172.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд:

1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,
2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9 ам.доллароор буюу 14.2% өссөн,
3. 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 71.3 ам.доллар, арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 12.8% өссөн,
4. Баяжуулсан 1/3 коксжих нүүрс 12.8 мянган тонн хэлцлийн үнэ 95.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.4 ам. доллароор буюу 9.7% өсөж тус тус хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард 15 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 53,4 сая ам.долларын үнэлгээтэй 896 мянган тонн нүүрс биржээр арилжааллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...