Парламентын засаглалыг бэхжүүлж, холимог тогтолцоо руу шилжсэнээ хэлжээ

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо (2025.07.29) Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна. Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэн 84 орны парламентын дарга, 18 дэд дарга нар чуулж, олон улсын харилцаанд хариуцлагатай байдал, ардчиллыг дэмжих, парламентын дипломат ажиллагааг энх тайван, ойлголцолд чиглүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг НҮБ-д хүргэх, олон улсын амлалтуудыг бодит үр дүнд хүргэх чиглэлээр хэлэлцэж байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тус хурлын “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” ерөнхий хэлэлцүүлэгт үг хэллээ.

Тэрбээр өөр өөрийн онцлог, соёл, уламжлал, зан заншил, үнэт зүйлийг бүрэлдүүлсэн улс орнууд шинэ дэг журмыг бий болгох үйл явцад тэгш оролцож, олон тулгуурт дэлхий ертөнцийг цогцлоох ёстойг онцлов. Мөн энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, зарчим баримталдаг Монгол Улс аливаа сорилтыг эв эе, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. Үргэлжлүүлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад парламентын оролцоо, манлайлал чухал болохын хувьд Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлж, нийгмийн олон бүлгийн төлөөллийн оролцоог тэгш хангахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлснийг танилцууллаа. Энэхүү шинэчлэлийн дүнд эмэгтэй гишүүдийн тоо 32 болсон нь Олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн зорилтод дөхөж буйг тэмдэглэж хэлэв.

Мөн УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө батлахдаа хүн төвт, хүний эрхийг дээдэлсэн “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг санаачилж, үр дүнд нь хүний эрхийг хангасан, хууль засагладаг, ардчилсан нийгмийн суурь улам батжина гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр олон талт хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан ардчилсан, төлөөллийн тогтолцоо нь тогтвортой байдал, энх тайвныг бэхжүүлэх үндэс тул Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ОУПХ болон дэлхийн парламентуудтай хамтран илүү амар амгалан ирээдүйг бүтээхийн төлөө тууштай ажиллах болно гэдгийг онцоллоо. Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...