С.Жавхланд ардын жүжигчин, Н.Батсуурьт гавьяат тамирчин цол олголоо

Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой долдугаар сарын 28-30-нд хооронд үргэлжилнэ. Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхланд Ардын жүжигчин цол, Монгол Улсын Дархан аварга Намсрайжавын Батсуурьт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгов

С.Жавхлангийн хувьд 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан.

  • Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан очсон.
  • Япон, АНУ, БНСУ, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд уран бүтээлийн тоглолт, ая дуугаа өргөсөн аж.

Мөн “Хамаг Монгол” төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува уран бүтээлчидтэй хамтран томоохон уран бүтээлүүдийг хийсэн билээ.

С.Жавхлан 2009 онд МУГЖ, 2023 онд Буриад Улсын Гавьяат жүжигчин, 2024 онд Халимаг Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж байжээ. Дархан аварга Н.Батсуурийн хувьд төрийн их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн, Жудо бөхийн ОУХМ билээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...