Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг үүрэг болгов

“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Найрамдлын эрдэнэс” зуслангийн тавдугаар ээлжийн амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрч эмнэлэгт хандсан, шаардлагатай эмчилгээ хийж байна.  Мөн тус зуслангийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонтой холбогдож нөхцөл байдал, хүүхдүүдийн эрүүл мэнд, эмчилгээний талаар тодруулж асуулаа.

Хүүхэд олноор хордлогод орсон нь хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир шалтгааныг яаралтай олж тогтоон хариуцлага алдсан хүмүүст хатуу хариуцлага тооцож ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилгаж, дахин ийм алдаа гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захиралд үүрэг болголоо.

Энэ сарын 18-ны байдлаар Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт 19, мэдрэлийн тасагт 26 нийт 45 хүн эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байна. Тэдний хоёр нь багш, дөрөв нь зөөгч, бусад нь хүүхэд байна. Тэдний биеийн байдал сайжирч байна гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...