Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.07.09/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэнг томиллоо.

Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа, салбар дундын уялдааг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон компанийн үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шуурхай шийдвэрлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гурван сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож Засгийн газрын Онцгой бүрэн эрх төлөөлөгчийн багийг томиллоо.

Бүрэн эрхт төлөөлөгч У.Бямбасүрэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал компанийн тамга тэмдэг хүлээлгэн өгч баг хамт олонд амжилт хүслээ. Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Бямбацогт тэргүүтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүрэлдэхүүн хүрэлцэн ирсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын баг өнгөрсөн хугацаанд сайн ажилласныг онцлон тэмдэглээд цаашид улам эрчимжүүлэх шаардлагатай байгаа  тухай танилцуулав

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...