УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн шинэчлэл ба байнгын хороодын шинэ дарга нар

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Аялал жуулчлалын дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн Б.Уянга Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн Ч.Анар Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ёс, зүйн дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн С.Зулпхар Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар тус тус томилогдсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулинд 2023 онд өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй болсноор мэргэжлийн, салбар бүрийн төлөөлөл парламентад орж ирэх нөхцөлийг бүрдүүлж, асуудалд ул суурьтай, нухацтайгаар хандаж, хэлэлцүүлэг, мэтгэлцээний зарчмаар ажиллах боломж бүрдэнэ гэж тодорхойлж байлаа. Харин одоо байнгын хороо, дэд хороодын дарга нараар тухайн салбартаа мэргэшсэн гишүүдээ томилон ажиллуулж эхэлсэн нь 126 гишүүнтэй парламентын нэг онцлог нь болж байгаа юм. Салбарынхаа дуу хоолой болж чадахуйц, мэргэжлийн гишүүд ийнхүү байнгын хороо, дэд хороог ахалж буй нь олон нийтээс хүлээлт өндөр байна.

УИХ-ын даргын зүгээс салбарынхаа дуу хоолой болж чадахуйц, мэргэжлийн гишүүдээр ийнхүү байнгын хороо, дэд хороог ахлуулж эхэлсэн нь иргэд, олон нийтэд нэн шаардлагатай хууль тогтоомжийг боловсруулах, батлахад чухал нөлөө үзүүлэх юм. УИХ-ын даргын зүгээс салбарынхаа дуу хоолой болж чадахуйц, мэргэжлийн гишүүдээр ийнхүү байнгын хороо, дэд хороог ахлуулж эхэлсэн нь иргэд, олон нийтэд нэн шаардлагатай хууль тогтоомжийг боловсруулах, батлахад чухал нөлөө үзүүлэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...