Зөрж өнгөрөхдөө бусдыг нуруунд нь хутгалсан этгээдүүдийг илрүүлжээ

Энэ оны 07 дугаар сарын 03-ны өдөр цахим орчинд “Үл таних этгээд дүүг минь зөрж өнгөрөхдөө хутгалсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 03-ны шөнө 03 цаг 55 минутад “Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах сүлжээ дэлгүүр дотор эрэгтэй хүн нуруундаа хутгалуулсан байдалтай гаднаас орж, ирлээ” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулшгүй ажиллагааг явуулж, иргэн “Я”-гийн явсан зам маршрутыг тогтоон, “Ногоон бүс” төслийн хүрээнд гудамж талбайд суурилуулсан хяналтын камерын тусламжтай тухайн иргэний биед халдсан байж болзошгүй Т, М нарыг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

‼️ Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, олон нийтийн газар биеэ зүй зохистой авч явах, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Налайх...

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн, яаж хамрагдах вэ?

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон...

Таван шарын нүхэн гарц дээгүүрх явган хүний гүүрийн металл хийцийг угсарна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн...

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар...