Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын талаар энэ жилийнх шиг гомдол хэзээ ч гарч байгаагүй

Сайд асан Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсанд ийн бичжээ. Тэрээр “Боловсролын сайд П.Наранбаярын хийсэн “Өмнөх сайдын үед хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлж 120 сургуульд санхүүжилт шилжүүлсэн нь үнэн” гэдэг гөлөг төөрүүлсэн мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье. Миний эхлүүлсэн боловсролын 6 шинэчлэлийг нураачихгүй аваад явчих байх, нэг кабинетийн сайд юм даа гэж аль болох дэмжиж, харж, хүлээж явлаа. Даанч дотроо хүлээж, хүсэж байсан итгэл талаар болж байна.
2023 оныг “Сургалтын байгууллагын менежментийг дэмжих жил” болгон зарласан. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын өмчилж, П.Наранбаярын менежмент хийдэг “Шинэ Монгол” сургуулиар менежмент хийлгэх тухай нэг ч тушаал гаргаж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын эзэмшлийн ТББ руу нэг ч төгрөг шилжүүлж байгаагүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдье. Эрүүл ухаантай сайд хүн төрийн мөнгийг хамаарал бүхий ТББ руу шилжүүлэх тушаал гаргаж шилжүүлчихээд түүнийгээ өмнөх сайдын хийсэн төслийг үргэлжлүүлж байна гэж яаж нүүр улайхгүй хэлж чадаж байна вэ?
Цаашид П.Наранбаярын боловсролын 6 шинэчлэлийг хэрхэн нурааж байгаа талаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралд баримттай хэлэх болно. Намайг ажиллаж байх сүүлийн жилүүдэд Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой энэ жилийнх шиг гомдол, бодит факт хэзээ ч гарч байгаагүй. БҮТ-ийн дарга Ганбат гэж мэргэжлийн залууг чөлөөлж, ХҮН намынхаа мэргэжлийн бус төлөөллийг авчирч тавьсны гай нь олон зуун хүүхдүүдийн ирээдүй, урам зоригоор тоглосон үйл явдал болсон гэдгийг хатуу хэлье. Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН-ын удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....

Б.Дашпүрэв: АИ-92 бензиний 33 хоногийн нөөцтэй байна, хомсдол нүүрлэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн  яамны Төрийн нарыг бичгийн дарга...