Ховд-Улаангом чиглэлийн авто замын бүтээн байгуулалт эхэллээ

Ховд-Улаангом чиглэлийн хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр албан ёсоор эхэллээ. Олон жил хүлээгдсэн хоёр аймгийг авто замаар холбох уг бүтээн байгуулалтыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж, үг хэллээ. Тодруулбал, Ховд-Улаангом чиглэлийн авто зам ашиглалтад орсноор:
• 1-рт, аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох замаар бүс нутгийн тээвэр, логистикийн тогтолцоо шинэ түвшинд хүрч, хөгжлийн томоохон суурь тавигдана.
• 2-рт, Увсын Боршоо, Ховдын Булган боомтыг холбох баруун бүсийн хоёр дахь тэнхлэгийн замын нэг хэсэг болж, улсын боомтын хөгжил, олон улсын тээврийн сүлжээтэй уялдах боломжийг нээнэ.
• 3-рт, Ховд, Увс аймгийн хэд хэдэн сумыг хамарч, орон нутгийн хөгжилд шууд болон шууд бус байдлаар чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлоод байна.

Нийт 163 км үргэлжлэх уг авто замын бүтээн байгуулалт гурван хэсгээс бүрдэж байна. Төслийн нийт төсөв нь 55.63 сая ам.доллар бол 2025 онд 5.56 сая ам.долларын санхүүжилт тавигджээ.  Монгол Улс, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулсан санхүүжилтийн хөтөлбөр дагуу уг төсөл 2028 оны 6-р сарын 22-нд бүрэн ашиглалтад орох төлөвлөгдөж байна.
Аймгийн иргэдийн зүгээс уг авто замын бүтээн байгуулалтыг олон жил хүлээсэн, хатуу хучилттай авто замгүйн улмаас тээвэр явахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл их тохиолддог талаар ярьж байна. Тиймээс уг зам ашиглалтад орвол юун түрүүнд тээврийн зардал буурахаас эхлээд зам дагасан худалдаа үйлчилгээ ч өргөжин тэлэх боломжтой гэлээ. Баруун бүсийн иргэдийн хувьд зах зээл рүү буюу Улаанбаатар, Замын-Үүд орохын тулд 1500-2000 км-ыг туулдаг. Харин авто замын бүтээн байгуулалтуудыг ийнхүү даруй эхлүүлж чадснаар өөрсдийн гэсэн зах зээлтэй болж, боомтуудаараа дамжуулан хөгжих боломжтой юм.

Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын Лонг жиан роуд энд Бридж ХХК-ийн хувьд Ховд-Говь-Алтай, Сонгино – Тосонцэнгэл зэрэг улсын болон аймгийн чанартай 4 авто замын нийт 800 гаруй км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай гэлээ. Уг бүтээн байгуулалтад 160 гаруй техник хэрэгсэлтэйгээр оролцож, 3 жилийн хугацаанд чанарын шаардлагад нийцсэн авто замаа хүлээлгэн өгнө гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлөх эрхийг нээлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний...

АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4...

ТЭЦ-5 станц барих газрын үнсийг зөөвөрлөж, талбайг чөлөөлж байна

“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” -ыг Баянгол дүүргийн 20...