Home Дэлхий Японд хэт халсны улмаас 4 хүн нас баржээ

Японд хэт халсны улмаас 4 хүн нас баржээ

0
Японд хэт халсны улмаас 4 хүн нас баржээ

Японд мягмар гарагаас эхэлсэн хэт халууны улмаас 4 хүн нас барж, улс даяар сэрэмжлүүлэг гаргаад байна.  Тус улсын Кофу хотод агаарын хэм 38.2 хэм хүрч, зургадугаар сарын дундаж температурын түвшнээс 10 гаруй хэмээр давжээ. Гүнма болон Шизуока мужуудад ч мөн адил 37 хэмээс дээш халсан байна.  Харин Токио, Осака зэрэг томоохон хотуудад 30 хэмээс давсан хэмтэй байсан бөгөөд нийт 547 байршилд агаарын температур 30 хэмийг давжээ.

Нас барсан 4  хүн өндөр настнууд байсан ба  96 настай эмэгтэй Гүнма мужид талбайн дунд ухаан алдсан байдалтай олдож, эмнэлэгт нас барсан байна. Токиод л гэхэд мягмар гарагт 169 хүн дулааны хордлогоор эмнэлгийн тусламж авсан бол лхагва гарагт дахин 57 хүн ижил шалтгаанаар эмнэлэгт хүргэгджээ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here