Зуны хамгийн том шоу тэсрэлт “АРА ФЕСТ 2025”-ыг зориорой

“АРА ФЕСТ 2025” гурав дахь жилдээ цар хүрээгээ улам тэлж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын нэртэй уран бүтээлчид, Монголын бүх үеийн одод, үндэсний өв соёлын гайхамшгийг нэгтгэсэн цогц арга хэмжээ болж АРА Комплекс, Архангай аймагт 2025 оны 6-р сарын 24-өөс 8 сарын 3-ны хооронд зохион байгуулна.

“ARA FEST 2025” наадмын гол зорилго Монголын язгуур өв соёлоос эхлээд орчин үеийн урлагийн бүхий л төрлийг дэмжин, дэлхийн дэвжээнд таниулах, тэр дундаа үзэсгэлэнт Архангай нутгаа аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх ажээ.

“ARA FEST 2025” энэ жил зөвхөн хөгжмийн наадам гэхээсээ илүүтэй гэр бүл, найз нөхдөөрөө ирж оролцон, мартагдашгүй дурсамж бүтээх цогц орчныг бүрдүүлэхээр зорьсон төдийгүй дэд бүтцээ улам сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламж, нарны эрчим хүчний эх үүсвэр, 8 метр өндөртэй хамгийн том гулсуур, 300 метрийн “зип лайн” байгуулсан ба олон улсын стандартын богино зайны морин тойруулга үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжлэх бөгөөд долоо хоног бүр өөр өөр  арга хэмжээгээр дүүрэн байх юм. Майхантай аялагчдад зориулсан тусгай бүсүүд, аяллын шинэ шийдэл болох унтлагын капсулуудыг анх удаа нэвтрүүлж байгаагаараа онцлог юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах ажил наймдугаар...

Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит 4 байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг чанартай хүнсний бараа бүтээгдэхүүнээр...