Сонгон шалгаруулалтын зар

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Цэргийн академид 3 жилийн хугацаатай Компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах хүсэл сонирхолтой ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн I, II дамжааны сонсогч, иргэнийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Бүртгэл 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл явагдана.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх;
  • Зэвсэгт хүчинд алба хаах сонирхолтой байх;
  • Элсэгч нь 16-19 настай байх;
  • Математик, физик, нийгэм, хими, гадаад хэл гэсэн хичээлээс өөрийн сонголтын дагуу 2-оос доошгүй хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн байх;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 550-аас доошгүй байх;
  • Эрүүл мэнд, бие бялдрын шалгуур үзүүлэлт хангасан байх;
  • Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;

Бүрдүүлэх материал: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын цэргийн академийн сонгон шалгаруулалтад оролцох ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн I, II дамжааны сонсогч, иргэн дараах материалыг заавал бүрдүүлнэ.

Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтын дагуу);
  • Тухайн хүний хүсэлт (өргөдөл);
  • Өмнөх шатны сургууль төгссөн гэрчилгээний хуулбарыг (нотариатаар батлуулсан);
  • Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);
  • Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалт, шүүлгийн дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай байх);
  • Цагдаагийн байгууллагын тодорхойлолт (Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаа)
  • 2 хувь цээж зураг. (3*4 хэмжээтэй)

Холбогдох албан тушаалтан: Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хөгжлийн бодлого, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Н.Амарбаясгалан, утас: 88884674.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...