Батлан хамгаалах салбар 60 автомашинаар парк шинэчлэл хийлээ

Энэ 2025 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 60 авто машинаар техник хангалтын парк шинэчлэл хийж, өнөөдөр /2025.05.27/ яамны харьяа байгууллага болон цэргийн ангийн төлөөлөлд “Suzuki Jimni” маркийн 18 автомашин гардууллаа.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд техникийн парк шинэчлэл огт хийгээгүй салбарын техник хангалтыг ийнхүү нийт 60 автомашинаар шинэчиллээ.

Өнгөрсөн гуравдугаар сард энхийг сахиулагчдынхаа техник хэрэгслийг 22 автомашинаар шинэчилсэн. Өчигдөр /2025.05.26/ Ниссан Навара маркийн 20 авто машин цэргийн ангийн төлөөлөлд гардуулсан билээ.
Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд

📍ХОРИН ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2004 оноос хэрэгжиж эхэлсэн “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 20 жилийн дараа шинэчлэн батлууллаа.

📍АЛСЛАГДСАН БҮС НУТАГТ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЛБА ХААГЧДАА ДЭМЖИХ БОДЛОГО ГАРАВ
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих, тэр дундаа Улаанбаатар хотоос алслагдсан бүс нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдаа урамшуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлууллаа.

📍ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭГДЛЭЭ
Цэрэгт татагдсан залуус цэргийн мэдлэгээс гадна англи хэл компьютерын анхан шатны мэдлэгтэй болж, жолооны сургалтад хамрагдан, цэргээс халагдахдаа бүгд жолооны үнэмлэхтэй гэртээ харих боломж бүрдсэн. Мөн хугацаат цэргийн алба хаагчдыг цэргийн эрдмээс гадна эрэлттэй мэргэжил буюу арматурчин, өрлөгчин, мужаан, гагнуурчин, ойчин, машин механизмын оператор, жолооч мэргэжлээр сонголттой суралцуулж мэргэжлийн үнэмлэхтэй төгсгөдөг болголоо.

📍ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЛИЙГ 26 ЖИЛИЙН ДАРАА ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид маань Нэгдүгээр зэрэг 20 хувь, Хоёрдугаар зэрэг 15 хувь, Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авдаг болсон.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...