Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ

Технологийн шийдэл, иргэд олон нийтийн оролцоотойгоор дэлхий улс орнуудын мод ургуулах санаачилга илүү үр дүнд хүрчээ. Тэд мод тарьсныг баталгаажуулах, ургуулах, хамгаалах ажилд инновацлаг шийдэл, аппликейшн, вэб платформуудыг ашигладаг. Жишээлбэл, Лос Анжелес хот “Tree map” системээр иргэдийн тарьсан модыг бүртгэж, ургалтыг нь тогтмол хянадаг бол Сингапур уг системтэй ойролцоо “Tree tracker” платформыг ашиглаж байна. Австралын Мельбурн “Urban Forest Fund”- аас мод ургуулсан, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн бол санхүүгийн урамшуулал үзүүлж байна.

Олон улсын энэхүү чиг хандлагыг нийслэл хотод нэвтрүүлэх, айл өрхүүд хашаандаа мод тарьсан бол бүртгүүлж, ургуулсан бол урамшуулал авдаг тогтолцоог УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд асан Ц.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сард санаачилж, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран “Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” цахим бүртгэлийг эхлүүлсэн юм. Тэгвэл энэхүү санаачилгыг харилцаа холбооны салбарыхан буюу Мобиком, Скайтел, Юнител, Жимобайл компаниуд дэмжиж, модоо амжилттай ургуулсан иргэнийг датагаар урамшуулахаар болжээ.

“Тэрбум мод таны хашаанаас эхэлнэ” санаачилгын хүрээнд харилцаа холбооны салбарынхан иргэдийн тарьсан модны ургалтыг дрон ашиглаж, тогтмол ажиглаж, иргэдэд ногоон оноо буюу карбон кредит өгөх шийдлүүдийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Иргэд хашаандаа тарьж, ургуулсан модоо “e-mongolia” гар утасны аппликейшнээр 10 дугаар сарын 1 хүртэл бүртгүүлэх юм.

Айл өрхүүд хашаандаа мод тарьж, амжилттай ургуулсанаар нийслэл хотын нэг хүнд оногдох ногоон байгууламж нэмэгдэж, агаар, хөрс, дуу чимээ болон үнэрийн бохирдол буурах боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...