“Эйр Индиа”-ийн онгоцны ослоос ганц хүн амьд үлджээ

241 хүний ​​амийг авч одсон Эйр Индиа онгоцны ослоос нэгэн британи эрамьд гарч ослын дараа түргэний тэрэг рүү алхаад явж байгаа бичлэг олныг гайхашруулаад байна.  Вишвашкумар Рамеш нэртэй эр Лондонг зорьж явж байсан бөгөөд  Боинг 787 онгоцны 11А суудалд сууж явжээ. Онгоц Энэтхэгийн баруун хэсгийн Ахмедабад хотоос хөөрснийхөө дараахан осолдсон ба Энэтхэгийн 169 иргэн, 52 британи, түүний дотор бусад бүх зорчигч болон багийн гишүүд амь үрэгдсэн гэж Air India мэдээлэв.

Ноён Рамешийн ах Наян Кумар Рамеш ВВС-д өгсөн ярилцлагадаа  “Тэр яаж амьд үлдсэнийг мэдэхгүй. Тэр [Вишвашкумар] өөрөө яаж амьд үлдсэн, онгоцноос хэрхэн бууснаа мэдэхгүй байгаа. “Тэр бидэн рүү залгахдаа “Ажэйг ол, Ажэйг ол” гэж миний нөгөө ахын талаар илүү их санаа зовсон байдалтай байсан” гэжээ.  Тэр нүүрэндээ бага зэрэг гэмтэл авснаас өөр ноцтой гэмтэлгүй байгаа юм. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгт Рамеш түргэн тусламжийн машин руу алхаж, цаана нь ослоос үүдсэн утаа гарч байгааг харуулсан. Түүнийг Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шахтай эмнэлэгт эргэж очсон ба  Рамешийг эмчилж байсан доктор Дхавал Гамети “Тэр чиг баримжаагаа алдаж,  бие нь олон гэмтэлтэй байсан ч  ноцтой аюул байхгүй” гэв.  Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний нэр, суудлын дугаар бүхий тасалбарыг олж дэлгэцгээж байна. Рамеш Энэтхэгт төрсөн ч  2003 оноос хойш Их Британид амьдарч буй бизнесмэн бөгөөд эхнэр, дөрвөн настай хүүтэй ажээ. 

Онгоц Гужарат мужийн Ахмедабад хотод хөөрснөөс хойш нэг минут хүрэхгүй хугацаанд унасан ба  одоогоор ослын шалтгаан  тодорхойгүй байна.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

2013 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг дахин тооцож нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тэтгэврийн...

Мөрдөн шалгаж явцад боловсролын зээлийн санд 10.2 тэрбумыг эргүүлэн төлжээ

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 5 дугаар сарын...

Дөрвөн тэрбумын авлигыг зогсоосон Г.Занданшатарын “сүржигнэл”

"Нэр бүхий шүүгч нар хахууль авсан байж болзошгүй" гэх...

Монголын эзэнт гүрний үеийн үнэт олдворыг Хөвсгөлөөс илрүүлжээ

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их...