Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар дараах мэдээллийг өглөө.

Сайдын үүрэг гүйцэтгэгчЛ.Энх-Амгалан:

-Монгол Улс анх удаа тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийх гэж байна. УИХ-д өргөн барих Нийгмийн даатгалын багц хууль батлагдвал иргэн бүр олон давхаргат эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж бүрдэнэ.

Нэгдүгээрт, суурь тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байна. Нийт тэтгэвэр авагчдын 54 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авдаг. Цаашдаа Монгол Улсад тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно.  Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн зохицуулалтаар 20-иос дээш жил ажилласан бүх даатгуулагч, ажилласан хугацаанаасаа үл хамаарч доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Энийг өөрчилж, 10-аас дээш жил Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлсөн иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан өндөр насны суурь тэтгэвэртэй болно гэсэн үг. Одоогийн тогтолцоо бол хоёр дахь тогтолцоо. Төлсөн шимтгэл, ажилласан жилээс хамаарсан тэтгэвэр. Гуравт, хувийн тэтгэврийн хуулийн төслийг давхар өргөн барьж байна. Ингэснээр гурван эх үүсвэрээс тэтгэвэр авах боломж нээгдэнэ.

Хоёр дахь асуудал нь Ажил олгогч нар НДШ –ийн асар их ачаалал үүрч байна, НДШ төлснөөр иргэн үр өгөөжөө хүртэхгүй байна, тиймээс НДШ -ийн хувь хэмжээг буруулах нь зөв юм гэсэн  100 мянган иргэний санал гарсан.

Тиймээс Ажил олгогчийн зүгээс төлөх НДШ-ийн хувь хэмжээг 2 хүртэл хувиар бууруулах. Иргэнээс төлдөг шимтгэлийн  4 хүртэл хувийг өөрийнх нь нэр дээрх хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьж байна.

Тийм учраас НДШ -ийн хувь хэмжээг бууруулаад бага тэтгэвэр авах уу, өөрийнхөө төлж байгаа 8.5 хувиасаа 4 хувийг бодит хуримтлал болгоод хувийн тэтгэвэр лүү шилжүүлэх үү гэдэг тогтолцооны шинэчлэл хийж байна. Нийтдээ 14 шинэчлэл хийнэ. Энэ шинэчлэл нь иргэн, аж ахуй нэгжийн хүсэж байгаа шинэчлэл юм.

Нэгдүгээрт, нь Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьж байна.  Хоёрдугаарт, хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна. Миний төлж байгаа шимтгэл бусад руу очоод байна гэдэг шүүмжлэл бий.  1979 оноос хойш төрсөн хүмүүс Нэрийн дансны тогтолцоогоор тэтгэвэр тогтоолгох хуультай.  Тийм учраас 1979 оноос хойш төрсөн, ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүс дээр 4 хүртэл хувь нь хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж байна.

Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сан/НДС/-г мэргэжлийн байгууллагаар удирдуулна. НДС- ийн мөнгийг арилжааны банкинд аваачаад алддаг гэдэг асуудал байдаг. Мэргэжлийн хүмүүсээр удирдуулснаар 5.6 их наядыг бүрдүүлж байгаа сангийн менежментийг ил тод болгоно. НДШ -ийг зөвхөн татварын байцаагч бүрдүүлдэг болно.

Ажил олгогчийн НДШ төлөх хэмжээнд дээд хязгаар тогтоож байна. Өндөр цалинг ажилтандаа өгөхөөр НДШ-ийг мөн өндөр төлж, ачаалал авдаг. Тиймээс энэ байдлыг өөрчилж, өндөр цалин өгч байгаа Ажил олгогч нарыг урамшуулна.  Өнөөдөр хэрэгжиж байгаа хуулинд хувь хүний төлж байгаа НДШ-ийн дээд хэмжээ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаар тогтоосон. Тиймээс дээрх зохицуулалт нь аж ахуй нэгж нь ажилтандаа өндөр цалин өгөх тогтолцоог дэмжсэн бодлого болно.

Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах, гэрээгээр ажиллахад давхар, давхар НДШ төлж байгааг давхцуулахгүй зохицуулалт хийж байна. Зөвхэн нэг л удаа НДШ төлнө.

Ажил олгогчийн төлөх НДШ-д 2.5 хувь хүртэлх хөнгөлөлт чөлөөлөлт олгож байна. НДС-гийн орлого 5.6 их наяд, эндээс ажил олгогчийн төвлөрүүлж байгаа орлого 2.7 их наяд байдаг. Үүний 500 гаруй тэрбум төгрөгийг Ажил олгогч нарт олгох хөнгөлөлтөөр өгнө. Энэ нь 4000 хүнд ипотекийн зээл олгох эх үүсвэртэй тэнцэх буюу ийм боломжийг Ажил олгогч нарт олгож байна гэсэн үг.

Оюутан залуучууд хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө. Сайн дураараа НДШ төлөхөд хэзээ орлоготой болно, тэр үедээ төлөх уян хатан зохицуулалттай болгоно. Монгол Улсын хэмжээнд сайн дураараа НДШ төлдөг 140 мянга гаруй иргэн бий.

Ахмад настан хөдөлмөр эрхэлбэл НДШ -ээс чөлөөлнө. Одоо бол давцал байгаа. Мега төсөл том хөтөлбөр хэрэгжүүлж байгаа үндэсний аж ахуй нэгжийн НДШ- ийг тодорхой графикаар буюу үйлдвэр нь ашиглалтад орсны дараа төлөхөөр уян хатан нөхцөлийг Ажил олгогч нарт олгоно.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг даатгалын сангаас бүрэн хариуцдаг болно. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар НДШ-ээр дамжуулж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал авдаг хэрнээ бүрэн хариуцдаггүй. Шинэ хуулийн зохицуулалтаар хэрэв үйлдвэрлэлийн осод орвол даатгалын сангаас тэтгэмжийг бүрэн хариуцна. Ажил олгогч нарт ачаалал өгөхгүй байх зохицуулалт хийсэн.

Ажилгүйдлийн тэтгэмж авах нөхцлийг өөрчилж байгаа. Ажил олгогч нарыг урамшуулсан зохицуулалт тусгасан. Тухайн иргэн, компанидаа, байгууллагадаа илүү удаан хугацаанд ажилладаг, туулайчлалыг зогсоож, ажил олгогчийг дэмжсэн зохицуулалт хийж өгч байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний хувь хэмжээн дээр 1 хүртэл хувийн хөнгөлөлт олгож байгаа.  Үйлддвэрлэлийн осол гаргаагүй, осол бага гаргасан бол хөнгөлөлт эдлүүлэх.

Тэтгэврийн сан дээр өгч байгаа ачааллууд бий. УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулиуд, мөн нэг хэсэг улсууд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг энэ нөхцөл шинэчлэлээр байхгүй болно. Бүгдээрээ адилхан НДШ төлнө, бүгдээрээ адилхан төлсөн шимтгэлээсээ тэтгэвэр авдаг тогтцоонд шилжинэ. Тэгэхгүй бол нэг хэсэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг буруу тогтолцоотой, үүнийг таслан зогсооно.

Монгол Улсад өнөөдөр 4000 гаруй ажил мэргэжлийн жагсаалт байна, тэрний дөрөвний нэг буюу 1413 жагсаалтаар хүмүүс хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг.  Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтаар бусдынхаа төлсөн шимтгэлээс шимэгчилж тэтэгэвэр авч байна. Энэ шимэгчлэлийг зогсооно.

Тэтгэврийн сан дээр ачаалал өгсөн улс төрийн алдаа дутагдлыг тогтолцооных нь хувьд засахаар хамтарсан Засгийн газар ажиллалаа.  Цаашдаа УИХ -ын гишүн бие дааж Нийгмийн даатгалын  хуулийг санаачилдаг байдал дээр өндөр босго тавина. Сонгууль дөхөхөөр УИХ -ын гишүүд дур дураараа Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт хийх хуулиудыг санаачилж, УИХ-аар батлуулдаг.  Ингэснээр бусдын төлсөн НДШ дээр нэг хэсэг хүмүүст хөнгөлөлт чөлөөлөлт олгодог буруу жишиг бий болсон, үүнийг энэ хуулиар засаж байна.

НДС урт хугацаанд тогтвортой, хамгийн том хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сан болгож хөгжүүлэх, төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж, өргөн барих зөвшөөрлийг авлаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар 10 сарын хугацаанд бодитой үр дүн гаргасан

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхлэв Тус...

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын хэргийг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзлээ

Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар нь залилах болон мөнгө...

Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болно

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ....

Гишүүн аснуудад 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгөх хуулийг Цэцэд өгсөн ч маргаан үүсгэхээс татгалзжээ

Жирийн иргэн ажилгүй болбол 76 өдрийн тэтгэмж авдаг байхад...